Есүгэн охины өдөртэй болох хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Өргөгч кран хугарч унаснаас 12 настай Б.Есүгэн охин амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч оны 9-р сарын 3-ны өдөр гарсан билээ.  Охины нас барсан өдрийг Есүгэний өдөр буюу аюулгүй орчны өдөр болгох санал санаачлага гаргасан нь өнөөдөр ажил хэрэг болж байна.  Өөрөөр хэлбэл УИХ-ын эмэгтэй гишүүд  өнөөдөр өглөө УИХ-ын даргад Есүгэний өдөр буюу аюулгүй орчны өдрийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Хууль батлагдснаар иргдийн аюулгүй амьдрах эрхийг баталгаажуулах юм. Тодруулбал хариуцлага алдсан албан тушаалтан нь албан тушаалаасаа шууд чөлөөлөгдөж, төрийн албанд ажиллах эрхийг нь хэдэн жилээр хасах зэрэг хариуцлага тооцохоор болжээ.

Дашрамд дурьдахад барилгын салбарт 2007 онд 73 хэрэг гарч 40 хүн амиа алдсан бол 2008 онд 73 хэрэг бүртгэгдэж 18 иргэн амиа алджээ. Мөн 2010 онд 37 хэрэг гарч, 21 иргэн амиа алдсан бол 2011 онд 46 хэрэг бүртгэгдэж 19 хүн амиа алдсан байна. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар 99 хэрэг гарснаас 39 иргэн амиа алджээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top