”Болор цом”-ын эзэд Ерөнхийлөгчтэй уулзана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.00 цагт “Болор цом”-ын эзэдтэй уулзана.  “Болор цом” наадмын үе үеийн шагналтнууд Төрийн ордонд Ерөнхийлөгчид бараалхах юм. “Болор цом” наадам энэ сарын 9-нд болох бөгөөд энэ жилийн “Болор цом”-ын онцлог нь тус наадмын 30 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Ерөнхийлөгч найрагчидтай уулзаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top