ОБГ-ын техник, тоног төхөөрөмжийн хангамжтай танилцана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 06


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 15.00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ажиллах юм. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн тоног төхөөрөмж, Онцгой байдал зарласан үед болон яаралтай тусламж хүргэх үеийн тоног төхөөрөмжийн хангалт, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбаруудын үйл ажиллагаа зэрэгтэй танилцах юм байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Орхон голын бэлчир газар мөс цөмөрч эх хүү хоёр голын усанд урсан алга болсон. Тухайн үед аврах ангийнхан очсон боловч багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангамжгүй байдлаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсэдсэн юм. Тиймээс ОБГ-ын ажилчдын шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад зүйлд төр анхаарч буй нь эрсдлээс хамгаалах хүчин зүйл болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top