УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт хоёр “биетэй”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаагийн улмаас долоо хоногоор хойшлогдлоо. 11:55 цагийн байдлаар чуулганы танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц 48,6 хувьтай байсан юм. Гишүүдийн ирцийн байдлыг танилцуулбал, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, А.Бакей, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Батхүү, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар,  Р.Гончигдорж, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, З.Энхболд, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, С.Сономпил, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон,  С.Дэмбэрэл, С.Оюун, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн ирсэн байв.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, М.Зоригт, Д.Эрдэнэбат нар УИХ-ын даргаас чөлөө авсан аж. Гэхдээ чуулганы ирцэд М.Батчимэг, С.Баярцогт нарыг  ирснээр бүртгэсэн байх юм.  Тодруулбал  дээрх хоёр  гишүүн гадаадад ажиллаж байгаа бөгөөд ирцэнд ирснээр бүртгэсэн нь тэднийг хоёр биетэй мэт сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, МАН-ын гишүүдийн зэвүү дургүйг зэрэг хүргэсэн. Уг нь бол гишүүний ирцэнд бүртгүүлдэг картыг ингэж хамаагүй ашиглах нь хуулиараа хориотой байдаг юм. Хэрвээ 74 гишүүний хэн нэгэн нь энэ талаар асуудал үүсгэвэл  “юм дуулгах” нь тодорхой.

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Эрдэнэчимэг, С.Батболд, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй гэдгээ мэдэгдсэн байна. Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын томилолтоор гадаадад ажиллаж байгаа юм.

Харин  УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаадад   Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, орон нутагт Д.Бат-Эрдэнэ нар ажиллаж байгаа аж.   Харин Б.Болор гишүүн ирэх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн байна.  

Том толгойтой, төрийн түшээдтэй байхаар түмний ажил хэрхэн явагдах юм болдоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top