“Монголын дайчин”-аа дэмжсэн олимпийн аварга

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

“Монголын дайчин” мэргэжлийн боксын ертөнцөд нэрлэгдэж яваа Ч.Цэвээнпүрэв дэлхийн бүсийн төлөө тулалдсан. Хэдийгээр түүний өрсөлдөгч 16 насаар дүү байсан ч гэлээ тэрээр өөрийнхөө ямархан зиндааны өрсөлдөгч вэ гэдгээ мэдрүүлээд авна лээ. 

Нэр хүнд цар хүрээгээрээ хамгийн шилдэг холбоодын Олон улсын боксын байгууллагын дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин Дауд Чино Ёрдантой тулалдсан энэхүү тулааныг Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган дэмжихээр очсон байсан нь ихэд содон тусч байсан юм. Бас түүнд мэргэжлийн тамирчин хүний үүднээс зөвлөгөө ч өгч харагдсан. Ямартай ч тэмцээн уралдаан гэдэг ялалт ялагдал хоёр дээр суурилдаг болохоор энэ удаагийн тэмцээнд ялагдсан ч гэлээ түүнийг дэмжих олныг хараад сэтгэлээр нэг их унахгүй байгаа нь анзаарагдсан. Монголчууд хэзээд хаана ч бие биенээ гэсэн сэтгэлийн их түрлэг байдаг ажгуу. 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top