“BHP BILLITON”-ы ашиг буурч, хувьцаа нь өслөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Өнгөрөгч оны зургадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 19.6 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан “BHP Billiton” компанийн ашиг өнгөрсөн улиралд 14 хувиар буурчээ. Энэ нь Австралид үер болж коксжсон нүүрсний үйлдвэрлэл  буурсантай холбоотой аж.  Харин хувьцааных нь ханш 1.2 хувиар өсч, 47.23 австрали доллар болсон байна.  Тэдний өнгөрсөн жилийн ашиг бага байсан нь эдийн засгийн хямрал  түүхий эд, материалын үнэ унахад нөлөөлжээ. “BHP Billiton” компани энэ оны эхний улиралд 6.67 сая тонн коксжсон нүүрс үйлдвэрлэсэн байна .

Ө.Яруу  Zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top