ДОРНЫН ЗУРХАЙ: Эе, эвээ ололцоход ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Аргын тооллын 5 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 23

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.34-20.05
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 5 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 23, Булаагч одтой одтой, хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top