"Aespa" хамтлагийн бичлэгийн үеэр ГАЛ ГАРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

 

Өмнөд Солонгосын охидын Aespa хамтлаг Mnet телевизийн "M Countdown" хөгжмийн нэвтрүүлгийн бичлэгэнд оролцож байх үеэр тайзан дээр гал гарчээ. 

CJ ENM-ийн мэдээлснээр 16-ны өглөө Сөүл хотын Мапо-гу дахь CJ ENM төвд "M Countdown" нэвтрүүлгийн урьдчилсан бичлэгийн үеэр тайзны ирмэг хэсэгт оч үсэрсний улмаас гал гарсан гэжээ. Гал гарах үед "Aespa" хамтлагийн гишүүд тайзнаа үзүүлбэр үзүүлж байсан бөгөөд тэдний яаралтай тайзнаас буулган, арын албаны ажилчид галыг нэн даруй унтраажээ. Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй, тайз заслыг галд тэсвэртэй материалаар сольж, зураг авалтыг үргэлжлүүлсэн тухай тус энтертайнментаас мэдээлжээ.

Энэхүү нэвтрүүлэг орон нутгийн цагаар өнөөдөр оройн 18:00 цагаас цацагдана. "Aespa" хамтлагийн хувьд үдээс хойш гарах "M Countdown" нэвтрүүлгийн шууд дамжуулалтад оролцох ёстой ч хамтлагийн гишүүн Winter эрүүл мэндийн шалтгааны улмаас уг нэвтрүүлэгт оролцох боломжгүй гэжээ. Харин хамтлагийн бусад гишүүд хуваарийн дагуу уг шууд нэвтрүүлэгт оролцох аж. 

Хамтлагийн гишүүн Winter саяхан уушгины хагалгаанд орсон. Биеийн байдал нь тогтворжоогүй байгаа түүний хувьд олон нийтийн арга хэмжээнд хэсэгтээ оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top