ДОРНЫН ЗУРХАЙ: Тэрсүүд өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

Аргын тооллын 5 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 7

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.13-20.24
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 5 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 7, Үнэг одтой, шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top