ӨНӨӨДӨР I ШИНЭ намаас төр, засагт шаардлага хүргүүлнэ

2024 оны 05 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.05.16/


10:00 цагт Төрийн ордонд Шинжлэх ухааны ажилтнуудын 2 дугаар их хурал болно.

10:00-13:00 цагт СЭЗИС-д СЗХ-ноос компани, ААН-үүдийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

11:30-13:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг”, албан хаагчдын үзүүлэх тоглолт болно. Утас:86150069.

11:00 цагт ХЭҮК-т Төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар хохирогчдын хохирол барагдуулах талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9902-8438.

11:30 цагт Төрийн ордоны баруун талд “ШИНЭ” намаас төр, засагт шаардлага хүргүүлнэ. 

 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

 

11:00 цагт АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад анхаарах талаар бусад нам, эвсэлд шаардлага, уриалга хүргэнэ.

11:30 цагт “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас зарим улс төрийн намуудын сонгуулийн эрхийг цуцлах талаар мэдээлнэ. 

13:00 цагт УИХ-ын түр хорооны хуралдаантай.

14:00 цагт “Мишээл Экспо” төвд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газраас “IREEE: Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурал зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top