Toyota, Honda, Nissan хамтран автомашины программ хангамжийг хөгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

Японы “Toyota Motor”, “Honda Motor” болон “Nissan Motor” корпорацууд хамтран автомашины программ хангамжийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

“Yomiuri Shimbun” хэвлэлийн мэдээллээр, эдгээр корпорац нэгдсэн системийг боловсруулах замаар программ хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх үйл явцыг илүү үр бүтээлтэй болгох, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг зорьж байна. Нэгдсэн программ хангамжийг 2025 онд нэвтрүүлэх аж. Цаашид “Suzuki”, “Mazda”, “Subaru” болон “Mitsubishi Motors” зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниудыг энэхүү төсөлдөө оролцуулахаар төлөвлөж байна. Японы томоохон корпорацууд тээврийн хэрэгсэл, тэр дундаа цахилгаан автомашины программ хангамжийн зах зээл дээр тэргүүлж байгаа АНУ болон БНХАУ-тай өрсөлдөх зорилгоор ийм алхам хийж байна гэж тус хэвлэл онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top