Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн баталгаажуулах вэ? сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

   Монгол улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хоёр төсөл өргөн мэдүүлээд  байгаа билээ. Эдгээр хоёр төсөлд тусгагдсан гурван гол заалтаар хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга н. Жалаажав мөн удирдах зөвлөлийн гишүүд, Хууль зүйн сайд В.Удвал, ТВ9 телевизийн захирал Ц. Энхбат, сэтгүүлч Ж. Алтангэрэл, монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б. Галаарид, сэтгүүлч Ж. Алтангэрэл мөн хуулийн төсөлд ажилласан судлаачид оролцсон өргөн хэлэлцүүлэг  өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд боллоо. Уг хэлэлцүүлгээр мэдээллийн эх сурвалжаа ямар нөхцөлд нууцлах эрх, редакцийн хараат бус байдал, ямар нөхцөлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах вэ гэсэн зүйл заалтын талаар хэлэлцсэн юм.

    “Хэвлэлийн эрх чөлөө тухайн улс оронд хэрэгжиж байгаа эсэх нь нэлээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг.   1998 онд баталсан  хэвлэлийн эрх чөлөөний хуулинд  хувь хүний эрхийг хамгаалсан хууль, олон нийтийн радио, телевизийн хуулиуд байдаг.  Эдгээр хуулиудад хэвлэлийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай зүйл заалт бий. Гэвч  дутагдаж байгаа нэлээд олон эрх зүйн зохицуулалт байгаа юм.  Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн бариад байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүд хэрэгцээ шаардлагын улмаас  дутагдаж байгаа зохицуулалтыг хийх гэж оролдож байгаа боловч, хоорондоо зөрчилдөж байгаа зүйл нэлээд их байгаа учир энэхүү хэлэлцүүлгийг хийж байна” гэж хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М. Мөнхмандах хэллээ.

    Б. Галаарид: “ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлан гараасай гэж хүсч байсан. Гэхдээ өнөөдөр эргээд харахад засгийн газар болоод ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хоёр хуулийн төслийн зарчмын зөрүүг арилгахгүй яаран гаргахын бол бидэнд хохиролтой хууль гарч магадгүй үүднээс болгоомжилж байна. Жишээлбэл: “мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх” гэж ззасан байхад ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулинд “үүрэг” гээд заагаад өгсөн байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлч бол мэдээллийн эх сурвалжаа нууцлах үүрэгтэй, мэдээлэл авах эрхтэй гээд заагаад өгчихсөн байгаа. Энэ нь төрөөс ямарваа нэг аргаар хараат бус байдалд  нөлөөлөх алхмуудад хязгаарлалт хийсэн ийм л хууль батлуулах хэрэгтэй” гэлээ.

 

 Х. Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top