Авто тээврийн үндэсний төв мэдээллийг иргэдэд хүргэх таниулах зорилгоор энэ сарын 15-17-ны өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Тус өдөрлөгт:
• Тээврийн хэрэгслийн импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх.
• Улсын дугаар хадгалах, хадгалсан дугаар олгох, дугаар солих, гээгдүүлсэн төмөр дугаар олгох
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөж олгох, солих, лавлагаа гаргах
• Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг явуулын тоног төхөөрөмжөөр хийх
• Жуулчин тээврийн наалт олгоно.
• Мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгоно.
• АТҮТ-өөс 2026 оныг “Аюулгүй тээврийн жил” болгон зарласны хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг “Хөдөлгөөний удирдлага хяналтын төв”-өөс нэгдсэн системээр хэрхэн хянаж, аюулгүй байдлыг хангадаг талаар иргэдэд танилцуулах.
• Автотээврийн үндэсний төв”-өөс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд иргэдэд илүү шуурхай, хүндрэлгүй хүргэх зорилгоор чөлөөлсөн 4 төрлийн үйлчилгээг танилцуулах
• Шинэ болон хуучны ховор, нандин тээврийн хэрэгслийн сонирхолтой үзэсгэлэн
• Хүүхэд багачуудад зориулан үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж, хамт зураг авхуулан цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж
• Иргэдийн санал шүүмжийг хүлээн авч, гомдол барагдуулах, ажил сайжруулах зорилго бүхий судалгаа санал асуулга авах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )