Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлтийн талаар дэд сайд Б.Энхтүвшин "Өнөөдрийн байдлаар 12-р сард нийлүүлэх ёстой АИ-92 бензиний 75835 тонн нь ороод ирсэн. 8 мянган тонн АИ-92 дутуу байгаагийн 4-5 мянган тонн замдаа явж байна.
Нэгдүээр сард нийлүүлэх шатахууны захиалгаа өгч 140 мянган тонн АИ-92, 150 орчим мянган тонн дизель түлш оруулж ирэхээр баталгаажуулсан гэлээ.
Мөн сайны хажуугаар саар гэгчээр хөдөө орон нутагт "шаг"-ийн шатахуун борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Тиймээс энэ тухай мэдээллийг бидэнд хүргүүлээрэй гэсэн юм.
Түүнчлэн тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд цагдаагийн байгууллагатай хамтран мониторинг хийж зөрчилд авч шалгаж байгаа гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )