Батлан хамгаалахын сайд Д.Батлут ХЗДХ-ийн яамны өмнөөс ТАЙЛБАР ӨГЛӨӨ

Б.Цог | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнгөрөгч шөнө Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байршилд хүчирлийллийн шинжтэй үйл явдал болсонтой холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй.

Тэгвэл энэ хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут цахим хуудаснаа тайлбар хийсэн байна.

Тэрбээр "Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа.

Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй.

Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.

Бидний зорилго бол ямар ч салбарт "Дүрмийн бус харилцаа"-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top