Европын Холбооны удирдлага Оросоос газрын тос, байгалийн хий худалдан авч байгаагийн төлөө Унгар, Словакийн эсрэг хориг нэвтрүүлэхийг АНУ-д уриалахгүй гэж Европын Холбооны гадаад харилцааны тэргүүн комиссар Кая Каллас телевизийн Sky News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Хориг нэвтрүүлэх асуудал хөндөгдөөгүй. Эдгээр улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүссэнчлэн өөр нийлүүлэгч эрж олж болох юм. Оросын газрын тос, байгалийн хийнээс ангижрахын тулд бид их зүйл хийсэн. Газрын тос худалдан авсаар байгаа хэд хэдэн улс байна. Тэдгээр нь Америкийн сайн анд болохоор тэдэнд шахалт үзүүлэх хөшүүрэг АНУ-д байгаа. Гэхдээ л Оросын газрын тос, байгалийн хий үнэндээ хямдхан юм” гэж тэр тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )