ДОРНЫН ЗУРХАЙ | Үс засуулбал эрлэг лугаа учирна

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 09 сарын 21

Өнөөдөр намрын тооллын хөх бич сарын хоёр дахь хар харагчин могой өдөр. 

Эл өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна. 

Аргын тооллын 9 сарын 21 адьяа гараг, билгийн тооллын харцага одтой харагчин могой өдөр. Өдийн наран 6 цаг 38 минуад мандан, оройн 18 цаг 53 минутад жаргана. 

Эл өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. 

Буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, шинэ гэр байр авахад ээлтэй бол газар лусын зан үйл хийх, ургаа мод таслах, газрын ам зэрэг нээхэд муу. 

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top