Илон Маск Бүгд найрамдах намд эргэн нэгдэнэ хэмээн найдаж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

Эрүүл сэтгэлгээтэй хүн болохоор Илон Маск эцсийн бүлэгт Бүгд найрамдах намын эгнээнд эргэн нэгдэнэ хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп найдаж байгаа ажээ.

“Түүнд өөр сонголт байхгүй гэж бодож байна. Тэр эрүүл сэтгэлгээтэй, сайн хүн. Тэр дураараа авирлаж буруу үйлдэл гаргасан боловч энэ нь хэвийн л зүйл юм” гэж Трамп Америкийн радиогийн сэтгүүлчтэй ярилцахдаа мэдэгдсэн байна.

Илон Маск төрийн албанаас гарсныхаа дараа Дональд Трамптай нийгмийн сүлжээгээр дамжуулан тэрсэлдсэн юм. Тэрбээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг ялахад голлох үүрэг гүйцэтгэсэн тухайгаа мэдэгдэж, Трампын засаг захиргааны санаачилсан төрийн зардлын тухай хуулийг төслийг шүүмжилж байв. Трамп хариуд нь Илон Маскийг хатуухан шүүмжлээд авсан билээ. Долоодугаар сарын 5-нд Илон Маск шинэ байгуулах тухайгаа зарласан боловч хожим нь бизнестээ анхаарал хандуулахын тулд нам байгуулах ажиллагаагаа түр зогсоосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top