Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодрууллаа.
-Диализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт, зохицуулалт хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Диализ нь бөөрний архаг дутагдалтай иргэдэд зайлшгүй хэрэгтэй, тогтмол хийгддэг тусламж үйлчилгээ юм. Эрүүл мэндийн даатгалын сан ийм төрлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, төлөвлөгөөт тусламжийн ангилалд оруулан жил бүрийн төсөвт тусгаж, санхүүжүүлдэг.
-Төсөв санхүүгийн хувьд сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Диализийн тусламж үйлчилгээнд зарцуулах төсөв жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал,
-Диализийн тусламж үйлчилгээг ямар эмнэлгүүд үзүүлж байна вэ?
-Өнгөрсөн оны байдлаар нийт санхүүжилтийн 63 хувь нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд олгогдсон. Хүчин чадал, тоног төхөөрөмжийн хангалт, ээлжийн зохицуулалтад анхаарснаар иргэд тасралтгүй тусламж үйлчилгээг авч чаддаг болсон.
-Энэ онд тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд ямар шинэ зохицуулалт орсон бэ?
-Гэрээний нөхцөлд бууралт оруулаагүй. Харин шинээр диализд орох иргэдийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх уян хатан зохицуулалт нэмэгдсэн.
-Зарим иргэн эмчилгээ тасалдаж байгаа талаараа нийгмийн сүлжээнд мэдээлсэн. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Даатгалын сангийн гол зорилго бол нэг ч иргэний эмчилгээг тасалдуулахгүй байх юм. Гүйцэтгэлд тулгуурласан төлөвлөлт, нэмэлт санхүүжилтийн уян хатан зохицуулалт бий. Эрүүл мэндийн даатгалын зорилго бол иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах бөгөөд нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт тавихгүй байх зарчим баримталж байна.
Сэтгэгдэл ( 0 )