ӨГЛӨӨНИЙ СОНИН I №098 (4339)

2025 оны 05 сарын 28

“Өглөөний сонин”-ы 2025 оны тавдугаар сарын 28-ны цахим дугаар уншигчдад хүрлээ.

Сонины өнөөдрийн дугаарт хүүгийнх нь орлогыг нотлохын тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ-т хяналт, шалгалт хий ажил нэгээс хоёр сар үргэлжлэхээр болж буй талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт мэдээлэл өгснийг онцоллоо.

Мөн улс төрд өрнөж буй халуун үйл явдалтай холбоотойгоор улстөрч, судлаач эрхмүүдийн илэрхийлж буй байр суурийг цувралаар цензургүй хүргэж байгааг үргэлжлүүллээ. УИХ-аар цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хэлэлцсэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, Барилгын тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 10-наас цахимд шилжүүлэх гэж буй зэрэг мэдээ, мэдээллийг багтаав. Эрүүл мэндийн булангаас Нөхөн үржихүйн эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээний анхдагч Ла Санте эмнэлгийн үйл ажиллагааны талаарх нийтлэлийг уншаарай.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu