ӨГЛӨӨНИЙ СОНИН I №097 (4338)

2025 оны 05 сарын 27

“Өглөөний сонин”-ы 2025 оны тавдугаар сарын 27-ны мягмар гарагийн цахим шинэ дугаар уншигчдад хүрлээ.

Өнөөдрийн дугаарт улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлын тоймыг УИХ-ын гишүүд, хуульч, улстөрчид, судлаачдын байр сууриар “Улс төр дэх нөхцөл байдал тогтолцооны гажуудлаас үүссэн үү” гарчгийн дор үргэлжлүүлэн хүргэв.

Улс төр, мэдээллийн нүүрт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хамтарсан мэдээлэл хийсэн болон УИХ-ын чуулганы тоймыг багцлан хүргэлээ. Манай сонин “Улс төрийн ой санамж” булангаар болж өнгөрсөн үйл явдлын талаарх байр суурь, ярилцлагуудыг эргэн сануулдаг. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд хэвлэлд ярьсан “Засгийн газраараа оролдох болохгүй” гэсэн ярилцлагыг нийтэллээ.

Түүнчлэн нийгмийн анхаарлыг татаж буй шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар салбарын сайд Ц.Тувааны тайлбар, ХСҮТ-ийн дөрөвдүгээр байрыг төр авах тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тодруулгыг хүлээн авч уншаарай.

Цахим хувилбар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч (202.21.124.2) 2025 оны 05 сарын 27

баярлала

0  |  0
уншигч (202.21.124.2) 2025 оны 05 сарын 27

баярлала

0  |  0
Close menu