Т.Мөнхсайхан: IV эмнэлгийн барилгыг 17 тэрбумаар худалдаж авна

2025 оны 05 сарын 29

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн талаар  тодрууллаа.


-ХСҮТ ачааллаа дийлэхгүй, хорт хавдрын өвчтэй олон хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алдах эрсдэлтэй  байгаа. Энэ эмнэлгийн өргөтгөл болох Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг төр авч яагаад болохгүй гэж гэсэн шүүмжлэл өрнөж байна. Үүнд хариулт өгнө үү?

-Энэ оны төсөв дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг худалдаж авах эхний ээлжний төсөв болох 17 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Эхний хоёр сонгон шалгаруулалт дээр ямар нэгэн компани орж ирээгүй. Одоо нээлттэй сонгон шалгаруулалтыг гурав дахь удаагаа зарлаж байна. Байгууллагууд саналаа тавьж, хүсэлтээ тавьбал шаардлага хангасан нь барилгыг худалдаж авна.

Бид аль болох хавдрын эмнэлгийн өргөтгөл болох Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг худалдаж авах хүсэлтэй байна. Тийм учраас он гараад л хуулийн дагуу тендерээ зарласан. Хөгжлийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг Хөгжлийн банкнаас шийдэх ёстой. Хөгжлийн банк барилгаа Эрүүл мэндийн яаманд худалдах сонирхолтой байгаа бол хуулийн дагуу тендерээр орж, шалгарах ёстой.

-Улсын төсвийг дахин өргөн барихад шинээр нэмсэн ганцхан төсөв бол Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд зарцуулах 7.9 тэрбум төгрөг. Үүнтэй зэрэгцэн ХСҮТ-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж буй Дөрөвдүгээр эмнэлгийг улсад худалдан авах саналыг таныг гаргасан гэсэн мэдээлэл гарсан?

-ХСҮТ-ийн хашаанд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг авчихвал Хавдрын эмнэлэг болгон ашиглах асуудлыг ярина.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu