Шар шороон шуурганы мониторинг зэрэг ажлыг хэрэгжүүлнэ

2025 оны 05 сарын 27

 

Монгол Улс, БНСУ-ын Цаг уурын салбарын хамтын ажиллагааны 11 дүгээр протоколын албан ёсны уулзалт БНСУ-ын Сөүл хотод болов. Уулзалтад Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нарын төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Чанг Ён Донг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд шар шороон шуурганы мониторинг, ADAM3 загварын шинэчлэл, хөгжүүлэлт, цаг агаарын урт хугацааны прогнозын нарийвчлал, чанарыг нэмэгдүүлэх, цаг уурын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлагажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг гол чиглэлийг онцлон хэрэгжүүлэх юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ган гачиг, усны хомсдол зэрэг сөрөг нөлөөллүүд эрчимжиж буй энэ цаг үед дээрх чиглэлүүд нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой хэмээн үзжээ. Мөн энэ удаагийн протоколд цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи, түүний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох шинэ зорилт тусгажээ.

Д.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu