“Өглөөний сонин”-ы 2025 оны тавдугаар сарын 26-ны даваа гарагийн цахим шинэ дугаар уншигчдад хүрлээ.
Өнөөдрийн дугаарт улс төрийн хүрээнд өрнөсөн дуулиан шуугиантай долоо хоногийн төгсгөлд зарим үйл явдалд цэг тавьсан, зарим хэргийн ээдрээ хаашаа эргэсэн талаар, ямар ямар үйл явдал болж өнгөрсөн тухай “Ерөнхий сайдын хүүгийн “цүнхний” мэдүүлгээс Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах асуудал хүртэл...” гарчгийн дор багцлан хүргэлээ. Алдарт “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөөний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа, энэ долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдахаар болсон, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс 2026 онд зохион байгуулах гэж буй, Монгол Улстай байгуулах агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг Болгарын Засгийн газар баталсан, "Огцрох амархан" жагсаалд оролцож байгаа Ц.Лут-Очирын биед халдсан хэргийг цагдаа шалгаж байгаа зэрэг мэдээ мэдээллийг багтаалаа. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар юу хэлснийг сонирхоорой.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )