Б.Жаргалсайхан: Гудамжны яриа, цүнх, чемодан мэтээр Засгийн газар огцордоггүй юм

2025 оны 05 сарын 22

БНН-ын дарга Б.Жаргалсайхан өчигдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаал дээр ирсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Хамтарсан Засгийн газрыг огцруулах жагсаал болж байна, та ямар байр суурьтай байна?

-Огцруулна, огцруулахгүй гээд жагсаж байгаа чинь өөрөө хүний эрх шүү дээ. Бусад оронд бүр ч олуулаа жагсдаг, манайд харин ч цөөхүүлээ байна. Би хувьдаа сайн цаг ирж байгаа болов уу гэж бодож байгаа. Дандаа хулхидуулж, луйвардуулж байна гэж юу байх вэ. Өнөөдөр Баялгийн сан байгуулъя, хүртээмжийг нь жигд болгож, ашгийг нь  бүх нийтээрээ хүртдэг  болцгооё гэж байна. Энэ тийм буруу зүйл биш шүү дээ. Гэтэл үүний эсрэг, оймс, бандааш, чемоданы асуудал яриад галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм хэлээд жагсаж, цуглаад байх юм. Тэгж болохгүй шүү дээ. Иргэд ухамсартайгаар улс төрийн ажилд оролцох хэрэгтэй. Гэхдээ улс төрийн ажил хийнэ гэдэг эмх замбараагүй байдал үүсгэхийг хэлж буй юм биш. Бид соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлэх ёстой шүү дээ, ардчилсан орон л юм бол. Даанч манайхны зарим хумсаа нуусан муур шиг тав арван цаасанд хууртаад байна. Тэрийгээ болих хэрэгтэй.

-МАН-ын Бага хурал эхлэх гэж байна, хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын талаар хэлэлцэх юм байна. Та үүнийг юу гэж үзэж  байна?

-МАН-ын Бага хурлыг надаас асуугаад яах вэ, би тэр намын гишүүн биш.

-Гэхдээ нам даргалдаг хүний хувьд та байр сууриа хэлээч?

-Ямар ч нам байсан Намын Бага хурлаар намын дарга, Ерөнхий сайдынхаа асуудлыг шийддэггүй. Их хурлаараа энэ асуудлыг ярьдаг юм шүү дээ. Тэгэхээр нэгд, боломжгүй. Хоёрт, гурван  гишүүн нийлээд   мөнгө тарааж, цүнх, чемоданы хэрүүл хийж байгаад төрийг хутган үймүүлэх юм хийе гэж байгаа бол тэр бүтэхгүй. Засгийн газрынхаа асуудлыг өндөрт хүргэж аваад бужигнаад байдаг, үүнээс  өөр энэ улсад шийдэх зүйл  байхгүй юм уу. Бид тийм сайхан амьдраад байгаа юм уу. Тийм шударга байцгааж чадаж байгаа юу. Тэрийгээ шийдэхгүй мөртлөө өнөөдөр байгуулагдаад жил ч хүрээгүй Засгийн газар руугаа дайрдаг. Энэ асуудлаар би ганцаараа үг хэлэх ёсгүй шүү дээ, бүгд дуугарах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хаачсан юм бэ, манай улс Ерөнхийлөгчтэй биз дээ, байр сууриа хэлээч.  Бас бусад намын дарга нар хаана байгаа юм бэ. “Баялгийн сан байгуулах нь буруу, Ж.Оджаргал нарын хэдхэн гэр бүл эзэмшиг, бусад нь турж үхнэ үү, байна уу, өөрсдөө мэд” гэж байгаа бол тэрийгээ албан ёсоор  гарч ирж ард түмэндээ хэлэх ёстой. Тэгэхгүй бол энэ жагсаал, цуглаан даамжирч мэднэ. Их хурлын дарга нь ч гэсэн гарч ирээд олон нийтэд  үгээ хэлэх ёстой шүү дээ.

-Засгийн газар огцрох ёстой юм уу, огцрох ёсгүй юм уу?

-Та нар огцруулъя, огцруулъя гэж орилоод байх юм. Тэгвэл огцрохгүй мэдэв  үү. Гудамжны яриа, оймс, бандааш, цүнх, чемоданаар Засгийн газар огцордоггүй юм, за юу.

-Ухаахудагийг төрд авах нь зөв үү, буруу юу?

-Африк  сүүлийн жилүүдэд хэдэн гэр бүл  нь хамаг баялгаа хамж идээд, ард түмэн нь хогон дээрээ хаягдчихсан байгаа. Та нар тийм юм үзэж харж байгаа бол зөв, бурууг нь ярь. Та нар өнөөдөр   амаараа огцруулъя гэж яриад байгаа болохоос ордон дотор хэн ч огцрох гээгүй байгаа, би мэдэж байна. Та нар эхлээд асуултаа  хүртэл зөв тавьж сурах хэрэгтэй. Бидний туйлын зорилго юу юм бэ, Засгийн газар юм уу. Ард түмэн яаж аятайхан ажиллаж, хөдөлмөрлөж, сайн сайхан амьдрах вэ, энэ тухай л ярих ёстой шүү дээ. Тэгээд ийм нэг төлбөртэй, захиалгатай жагсаалаас бүгд айцгаах юм гэнэ. Бид юунаас айх вэ гэвэл, ард түмэн яаж сайхан амьдрах вэ, яаж ядуурлаас гарах вэ, яаж шударга байцгаах вэ, яаж шилэн данстай байх вэ, ингэж чадахгүй бол яана гэж айцгаа. Үүний төлөө айж байгаа хүн өнөөдөр Монголын улстөрчид дотор  ганцхан байна, тэр нь Л.Оюун-Эрдэнэ байгааг би харж байна.

М.Зул

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.189.241) 2025 оны 05 сарын 24

Энэ солиотоос ярилцлага авдаг сэтгүүлчид бас солиотой.

0  |  0
kjh(139.5.217.195) 2025 оны 05 сарын 24

ogtsordog um malaa

0  |  0
kjh(139.5.217.195) 2025 оны 05 сарын 24

ogtsordog um malaa

0  |  0
зочин(202.55.188.124) 2025 оны 05 сарын 24

Үнээээн энэ хүн шиг үнэнийг шулуухан хэлчихдэг хүн энэ намуудад энэ засагт алга хоёр нүүр гаргаад л новшроод байгаа.

2  |  0
S(66.181.178.78) 2025 оны 05 сарын 23

VANXANDI80955877 BOOW XXNO

0  |  0
S(66.181.178.78) 2025 оны 05 сарын 23

VANXANDI80955877 BOOW XXNO

0  |  0
S(66.181.178.78) 2025 оны 05 сарын 23

VANXANDI80955877 BOOW XXNO

0  |  0
S(66.181.178.78) 2025 оны 05 сарын 23

VANXANDI80955877 BOOW XXNO

0  |  0
S(66.181.178.78) 2025 оны 05 сарын 23

VANXANDI80955877 BOOW XXNO

0  |  0
S(66.181.178.78) 2025 оны 05 сарын 23

VANXANDI80955877 BOOW XXNO

0  |  0
Зочин(202.126.88.66) 2025 оны 05 сарын 24

Ёстой сонин сонин юм . Гудамжны яриа .Бусдын хувийн амьдрал руу өнгийж ямар цүнх барьж бна .Хаана ямар эх үүсвэрээр ийм үнэтэй цүнх барьчихав гээд л. Хувийн бизнестэй хүн байж болно . Энэ цүнх ярьсан гарууд ичээч эээ .

1  |  0
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.157) 2025 оны 05 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.157) 2025 оны 05 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
үглээ өвгөн.(66.181.178.132) 2025 оны 05 сарын 24

Энэ хүн.зээлээ төлөөд.амарч.байсан.дээр дээ?

0  |  3
Зайлуул(202.9.47.4) 2025 оны 05 сарын 24

Өчнөөн зээлнийхээ барьцаанд орчихсон ингэж солиорч хүү торгуулиа аргацааж байгаа Жагай

1  |  5
Gol(49.0.138.244) 2025 оны 05 сарын 24

Tun zuv, uneniig ni helchihjee.

4  |  0
Close menu