Сонины тойм “Өглөөний сонин”-ы 2025 оны тавдугаар сарын 22-ны дугаар уншигчдад хүрлээ.
Өнөөдрийн дугаарт МАН-ын VI Бага хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явдал, түүний талаар улстөрчид, судлаачид, УИХ-ын гишүүд, МАН-ын Бага хурлын гишүүд, бусад намын төлөөлөл ямар байр суурьтай байгааг онцоллоо.
Мөн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн тухай, Хамтарсан Засгийн газрын хувь заяаны талаар УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд нар ямар байр суурь илэрхийлсэн болон БНН-ын дарга Б.Жаргалсайхан Сүхбаатарын талбайд болсон жагсаал дээр ирж, өрнөж буй үйл явдлын талаар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг уншаарай. Тус дугаараас зурхай, валютын ханш, чөлөөт цагт зориулсан мэдээ, мэдээллийг сонирхоно уу.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )