С.Хүрэлбаатар: Зээлийн хүүг гурван хувь болгочихвол авлига устаж, ажлын байр нэмэгдэнэ

2025 оны 05 сарын 22

“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий захирал С.Хүрэлбаатар “Банкны зээлийн хүүг гурван хувь болгоё” гэсэн уриалга дэвшүүлжээ. Түүнтэй ярилцлаа.

 

-Банкны зээлийн хүүг гурван хувь болгох уриалга гаргасан юм байна, таны зүгээс. Энэ үндэслэлээ тайлбарлана уу?

-Өнөөдөр Монгол Улс даяар авлигын асуудал асар их болсон. Иймд авлигыг бууруулах эдийн засгийн үндэслэлийг гаргаж тавих ёстой. Төр мега төсөл хэрэгжүүлнэ гэж байхаар үндэсний компаниуд, үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүдэд ажлаа гэрээлээд өгчих хэрэгтэй. Ингэвэл, хувийн хэвшил бусдад авлига өгөхгүй, өөрийн мөнгийг хэмнэж босгоно. 14 мега төслийг  тэгж босго. Төр оролцох хэрэггүй. Төр төсвийг нь өгөөд “Та нар хий” гэхэд болно. Гадны хөрөнгө оруулалтад хязгаартай хандах хэрэгтэй. Жишээ нь, гадны хөрөнгө оруулалтаар боссон Оюу Толгой компани ашгийнхаа 66 хувийг авч, Монголд 34 хувийг өгч байгаа. Тэрнээс дээш юм байхгүй. Тэгж юм хийж болохгүй. Түүний оронд гадаадын буюу өөрсдийн банкны зээлийн хүүг жилийн гурван хувь болгочих. Энэ тохиолдолд үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой аж ахуй нэгжүүд гурван хувийн хүүтэй зээл аваад явахад 7-10 хүний ажлын байр шинээр бий болгох бололцоотой.

Хувийн хэвшлийн компаниуд өөр өөрсдийн хэрэгцээтэй чиглэлээр ажлын байр бий болгох биш, төр өөрөө ажлын байр бий болгоно гээд явдаг байж таарахгүй. Өнөөдөр Швейцарийн банк, Орос, Хятадын банкууд том төслүүд дээр жилийн гурван хүүтэй зээл олгочих юм бол компаниуд тэрийг аваад ажлаа ч хийгээд, үйл ажиллагаагаа өргөжүүлээд явчихна. Бусдад авлига өгөх шаардлага гарахгүй. Авлигын асуудлыг ингэж шийднэ. Нөгөөтэйгүүр, ажилгүйдлийн асуудлыг ч шийднэ. Бүр их мөнгө хэрэгцээтэй байх юм бол гэрээ хийж болно шүү дээ, төр. Тухайн компани Төрийн банкаар дамжуулан  гурван хувийн хүүтэй зээл авлаа гэхэд  үйл ажиллагаа нь тогтворжоод ирэхээр өгөх татвар дээрээ тодорхой процент нэмчихэж болно. Яагаад болохгүй гэж, би та нарт гурван хувийн хүүтэй зээл өгсөн. Одоо процент нэмлээ гэхэд болохгүй юм байхгүй.

 

ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ БАНКНЫ ЗЭЭЛ УС, АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ

 

-Хөрөнгө оруулагчдыг аль болох оруулж ирж байж л төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ шүү дээ, гэтэл та хэрэггүй гэх юм?

-Гадны хөрөнгө оруулалтыг болих хэрэгтэй. Яагаад ингэж яриад байна гэхээр, жишээ нь Оюу Толгой 100 сая ам.долларын ашигтай ажиллалаа гэхэд 66 сая ам.долларыг нь аваад гарчихаж байгаа. 34 сая ам.доллар нь үлдэнэ гэж бодъё. Хэрэв Монголын банк үүнийг санхүүжүүлбэл, 24-30 хувийг нь авч үлдэнэ шүү дээ. Компаниуд дамдуурах нь банкны системтэй л холбоотой. Зээлийн хүү жилийн гурван хувь болбол 97 хувь буюу 97 сая ам.доллар нь тухайн компанид үлдэж, гурван хувь нь банкны хүүнд явна. 97 сая ам.доллараар үйлдвэрлэл явуулсан хүн татвараа нэмж өгч болно шүү дээ. Иймээс гадны их мөнгөтэй банкуудыг оруулж ирэх нь зөв. Эсвэл газраас орж ирж байгаа ашгийг гурван хувийн хүүтэй зээл болгоод банкинд хийчих.Тэгвэл компанийн захирал болгон зээл авна. Манайд уул уурхайн том төслүүд рүү явдаг компани цөөхөн. Нэг  компани ийм зээл авлаа гэхэд 7-10 хүн цалинжуулаад ажлын байраа өргөтгөөд явна. Эдийн засгийн бололцоо бий болно. Бусад компаниуд ч тийм цензур тавиад явчих боломжтой. Ингэж байж бид ажилгүйдлийг ялна. Иргэд эх орондоо  ажилтай, орлоготой сайхан амьдарна. Жирийн иргэдийн амьдрал дээшлэх боломж энэ.

-Гурван хувийн хүүтэй банкны  зээл бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна гэлээ. Юу хийж, хэрэгжүүлж болохыг жишээгээр тайлбарлаач?

-Жишээбэл, манай улс Энэтхэг улстай хамтраад  газрын тосны үйлдвэр барина гээд байгаа. Хөрөнгө оруулалт, ажиллах хүч гаднаас ирээд барих байх. Танд ч, надад ч ашиг гарахгүй. Шатахууны үнэ энэ хэвээр л байна. Ажлын байр ч гарахгүй. Харин гурван хувийн хүүтэй банкны зээлийг хэрэгжүүлээд дараа нь ОХУ, Хятад гэх мэт улс орнуудаас бензин нэрэх жижиг үйлдвэрүүдийг авч болно. Манайд газрын тос нь байгаа. Нүүрснээс гаргаж авах технологитой нь Өмнөд Африк, Хятад хоёр л байдаг. Энэ чиглэлд Монголын компаниуд орж яагаад болохгүй гэж. Цаашилбал, зээлийн гэрээгээ хийгээд, урьдчилгаагаа төлчихөд бензин нэрэх үйлдвэрийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр авч болно шүү дээ. Тэр бүү хэл, хог дахин  боловсруулах үйлдвэрүүд байна. 2-3 сая ам.доллараар түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр ав гэж байна. Бид хогноос дизель түлш гаргаж авч болно. Давхар цахилгаанаа гаргаж авч болно. Тийм үйлдвэрүүд дэлхийн олон улсад нэвтэрсэн байна шүү дээ. Тиймээс гурван хувийн хүүтэй банкны  зээл бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна. Ялангуяа жижиг бизнес хийж байгаа компаниудад. Монопол болсон хэдхэн том компанид газрын тосны үйлдэрийн төслийг өгвөл улстөрчидтэй хамтраад авлигадаад  явчихна. Жижиг компаниудад ийм асуудал гарахгүй, авлигын асуудал ч гарахгүй. Түрүүн хэлсэнчлэн, ажилгүйдлийг ч бууруулах эхлэл болно. Дээр нь бүтээн байгуулалт нэмэгдэнэ. Энэ ташрамд хэлчихэд, ашигт малтмалын асуудалд манай улс анхааралтай хандах ёстой. Газрын яам байгуулаасай гэж иргэн хүний хувьд боддог. Газрын яаманд газартай холбоотой  бүх асуудлыг зангидах хэрэгтэй. Иргэд тэр яамтай харилцаад явчих нь зүйтэй. Хаах ёстой ордын тухай ч энэ яаманд нь ханддаг болмоор. Ингэвэл иргэд төв талбайд очиж ураныг хаая гэж зогсох хэрэггүй болно. Өнөөдөр нүүрснээс хэдэн тэрбумыг олж байхад Оюу Толгойгоос төдий чинээг алдаж байна. Зэсийг дагалдуулж алт, мөнгө хэчнээн тонноор гарч байгааг хянадаг газар байхгүй. Ямар ч тайлан, тооцоо тэнд байхгүй. Хэдэн жилийн өмнө л лав тэр хавьд маш их алттай алтан уул байна гэж дуулдаж байгаад дарагдсан шүү дээ.

 

ХИЙМЭЛ ОЮУН УХААН НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГААС АВАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

 

-Гадны хөрөнгө оруулалт, туслалцаа, дэмжлэгээс татгалзах тухай та яриад байна. Аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт явуулахад манайх хүний нөөц, мэргэжилтэн дутмаг шүү дээ?

-Заавал гаднаас инженер авч ажиллуулж, өндөр цалин өгдөг явдал манайд  байгаа. Одоо бүгдээрээ гадныхны мэдэлд ороод байна шүү дээ. Бид дотоод нөөц бололцоогоо дайчилбал чадахгүй юм байхгүй. Хог боловсруулах үйлдвэр гэхэд л инженерчлэлийг хийгээд өгөх газар бэлэн байна. Интернэтээр удирдчих Оросын мэргэжилтнүүд ч байна. Хамгийн гол нь монгол хүн өөрөө удирдаад, зөвлөх баг уриад хийж яагаад болохгүй байгаа юм гэдэг өнцгөөс хэлж байгаа юм шүү, үүнийг. Ингэхдээ гадны банкууд оруулаад ирэх хэрэгтэй. Гурван хувийн хүүтэй зээл өгүүлэх хэрэгтэй. Ялангуяа Швейцарь, АНУ, Хятадын банкууд ороод ирэх юм бол тэднийг дагаад доллар орж ирнэ. Бид долларын гачигдлаас гарна. Монгол Улс хөгжье гэвэл өөрсдийн компаниудад хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх орчинг бий болгох хэрэгтэй.

-Одоо яригдаж байгаа Татварын хуулийг та юу гэж үзэж байна?

-Хиймэл оюун ухаан Монголд нэвтэрсэн. Роботуудыг нэвтрүүлж, орон тоогоо цөөлж байна. Ийм байгууллагуудаас өндөр хувиар  татвар авах хэрэгтэй. 40-60 хувиар татвар авах ёстой. Жишээ нь, Монголд автобусууд кондукторгүй болоход ажлын байр хумигдсан, тэднийг цалинжуулж байсан мөнгө автобус баазад ашиг болж орсон. Тэгэхээр ажилгүйдлийн эгнээнд кондукторууд ороод ирсэн. Том дэлгүүрийн  үйлчлэгч цэвэрлэгчээр 10 хүн ажилладаг байсан бол робот оруулж ирснээр хоёрхон хүн л ажиллах болсон. Машинаар угаагаад явчихаж байна. Энд бас л ажлын байр хумигдсан. Зарим улс оронд тракторт суурилуулдаг компьютерууд бий болсон.Тариалалт хийх, газар хагалахад бүгд програмчлалаар явж байна. Үрсэлгээ суулгалт гэх мэт ажлын байранд хүний хэрэг гарахгүй болсон. Үүнд ажилгүйдлийн тэтгэмж өгөх ёстой шүү дээ. Монголд ч ийм зүйл болж байна. Жишээ нь, ЭМЯ дээр, надад ийм зүйл тохиолдлоо. Эрүүл мэндлийн үйлчилгээ үзүүлж буй гэрчилгээгээ сунгуулах болоход тэр нь компьютерийн програмд орсон гээд хариуцсан хүн нь  хөдөлдөггүй. Хугацаа заасан, хууль гарсан гээд нэг өдрийн дараа гэрчилгээ авах байтал бүх эмчилгээний эрхийг хааж байна. Ингэснээрээ компаниудыг дампууруулах үйл ажиллагааг хиймэл оюун ухаанаар төр өөрөө хийгээд эхэлж байна. Бас нэг танил эмчийн эмнэлгийн үйл ажиллагааг  хаачихаж. Цаасаар өгдөг материалыг заавал компьютерт  шивж  өг гэж шахаад, өгөхийн хооронд үйлчилгээг нь хаагаад, дахиж шинээр өг гэж байх жишээтэй. Ингэж хүний хийе бүтээе гэсэн ажлын талбарыг хааж байна. Тэгэхээр хиймэл оюун ухааныг ямар үед, юунд хэрэглэх вэ, юунд хэрэглэхгүй байх вэ гэдгээ тооцож баймаар байгаа юм.

Хиймэл оюун ухаан нэвтрүүлсэн байгууллагаас авах татварын хэмжээг нэмэх шаардлагатай. Татварын хуульд оруулах өөрчлөлтөөр ажилгүйдлийн тэтгэмжийн асуудалд анхаарч, тэр чиглэлийн тэтгэмжийн хэмжээг нэмэх ёстой. Дээр нь ЭМЯ-ны зүгээс дүүргийн эмнэлгүүдийг хувьчлах хэрэгтэй гэж би хардаг.

 

Архидалтын эсрэг эмчилгээг чанаржуулаасай

 

-Тухайлбал?

-Улс хувийн хэвшлийг дорд үзэж болохгүй. Улсад ажилладаг нэрээр хүмүүсээ тэжээгээд явдаг бохир тогтолцоогоо халах ёстой. Тэгж чадвал гадагшаа хүнээ алдахгүйн тулд дотооддоо үзүүлэх эрүүл мэндлийн үйлчилгээг маш сайн хийдэг болно. Мөн архины эмчилгээний асуудлыг төр анхаарах хэрэгтэй. Архидалт хавтгайрсан, эмчлэх асуудал хүндэрсэн, би энэ чиглэлээр төсөл бичиж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, ҮАБЗ-д асуудал тавина. Архины эмчилгээний асуудлыг мэргэжлийн хүмүүс хийхгүй бол дуртай нь хийж байна гэж асар их зардал гаргаж, хийж чаддаггүй юм байна гэсэн сэтгэгдлийг нийгэмд бий болгочихлоо. Дээр нь хар тамхи, мансуурах явдал газар авлаа. Иймд төр бодлого гаргах ёстой. Түүнээс гадна цэргийн албыг хоёр жил болгох хэрэгтэй гэх мэт саналуудыг ч  бас төр, засагт уламжилмаар санагддаг.

-Тэр нь ямар учиртай гэж?

-Эмэгтэйчүүд нь нэг эрчүүд нь хоёр жилээр цэргийн алба хаадаг болгох хэрэгтэй гэж боддог. Тэгж байж хамтач хүмүүжил гэдгийг бий болгоно. Захирах, захирагдах ёсонд суралцах ёстой. Өнөөдөр Сири, Пакистан, Израиль улсыг харахад хүүхдүүд нь хүртэл цэрэг дайны бэлтгэлтэй байна. Бидэнд тийм юм алга. Сүүлийн үед цэргийн алба хаасан гээд байгаа хүмүүс гар буугаар буудаж ч үзээгүй байна шүү дээ, тэгээд цэргийн боловсролтой, алба хаасан гээд байдаг. Цэргийн бэлтгэл аль ч улс оронд чухал. Цэргийн алба 2-3 жил байхад ямар хүмүүс халагдаж ирж байв. Гэтэл одоо цэргийн албанд тэнцдэг эр хүн байхгүй болжээ. Мөн манайх ядаж сумны үйлдвэртэй ч гэсэн болмоор. Сум үйлдвэрлээд худалдаж яагаад болохгүй гэж. Бас нэг асуудал бол Монголын арми Орост туслах ёстой. Дэлхийн гуравдугаар дайн үүсэхээр бол бид фронтод очиж байлдахгүй, тэгэхээр гол обьектуудыг чинь хамгаалж өгье гэхэд манайхан тэрийг харин чадна шүү дээ. 

Ч.Олдох

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.157) 2025 оны 05 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.157) 2025 оны 05 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Мөнхбат(45.117.32.102) 2025 оны 05 сарын 22

Бас сонрхолтой саналууд байна шүү

0  |  0
Close menu