С.Амарсайхан: Асуудлаа шийдвэрлэх ганц л боломж байгаа нь БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ

2025 оны 04 сарын 28

 

“Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Булган аймгийн спортын ордонд үргэлжилж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын шадар сайд С.Амарбаясгалан үг хэллээ.

Тэрээр "Орон нутгийн бие даасан байдлыг бүрдүүлэх, шаардлага урьд өмнөхөөс илүү хурцаар тавигдаж байна. Бүс бүрт хөгжил, иргэн бүрт эрх тэгш боломжийг хангах нь бүсчилсэн хөгжлийн гол зарчим юм. Та бидний зорьж буй бүсчилсэн хөгжлийн зорилго бол хоссон онол, ердийн нэгэн сонголт бус Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх цорын ганц гарц бөгөөд шинэ хөгжлийн загвар хэмээн бид үзэж байгаа.

Өнөөдөр манай улсын хүн амын 50 гаруй хувь Улаанбаатар хотод төвлөрч, эдийн засгийн нийт үзүүлэлтийн 80 гаруй хувь нь зөвхөн нийслэлд төвлөрсөн нь улсын хөгжлийн тэнцвэргүй байдлыг улам бүр нэмэгдүүлсээр байна. 

Энэ байдал нийслэл хотын зөвхөн эдийн засаг, амьдралын чанарт нөлөөлөөд зогсохгүй орон нутгийн эдийн засгийн чадамжийг бууруулж, ажиллах хүч, хүний нөөцийн хомсдолд оруулж, хүн ам зүй, нутаг дэвсгэрийн зохистой ашиглалт төлөвлөлтийг алдагдуулсаар байна. 

Иймд бидэнд асуудал, хүндрэлээ шийдвэрлэх нэг л сонголт байгаа нь энэхүү бүсчилсэн хөгжлийн бодлого, зорилт юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл төдий бус Үндсэн хуулиар баталгаажсан иргэн бүрийн тэгш эрхийг хангах, амьдралын чанарыг сайжруулах, айл өрхийн амьдралыг дээшлүүлэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, бие даан хөгжих Үндсэн хуулийн үзэл санааг бодит үйл хэрэг болгох чухал алхам юм. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu