2024 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон "STAR" хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч, "Финалын цом"-ын эзэд болжээ.
12 дахь жилдээ тус тэмцээнд оролцож буй "STAR" хамтлагийн бүжгийн найруулга болон дэглэлтийг хамтлагийн үүсгэн байгуулагч, "Оддын бүжиг" ТББ-ын тэргүүн Д.Батсайхан хийжээ. Хамтлагийн дасгалжуулагчаар Дэлхийн гурван удаагийн аварга бүжигчин Н.Онондарь ажилласан байна.
Дэлхийн хэмжээний босго өндөр тайзнаа эх орноо сурталчлах зорилгоор "Монгол хийморь" хэмээх бүжгээ толилуулсан тэд уг бүжгээ "Монголд зочлох жил"-тэй холбогдуулан дэглэжээ.
Гурав дахь удаагаа ийнхүү дэлхийн хэмжээний тэмцээний финалын шатанд шалгарсан "STAR" хамтлагийнхан өнгөрсөн жил мөн Дэлхийн аваргын тайзнаа "Dj and Dance Journey" бүжгээрээ Монгол хүний ур ухааныг гайхуулсан билээ. Энэ удаад ч мөн тэд Монголын спорт бүжгийн түүхэнд нэгэн шинэ хуудас бүтээж чадлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Mash goe Bolson amjilt zvtgel gargasan ta nartaa bayrlalaa ter tusmaa manai Uka bvr goe blaa