Эртний Египетийн амьдралыг дүрсэлсэн 4300 жилийн настай бунхан илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Египет, Германы археологичдын баг Дашхур хаадын хөндийд эртний Египетийн амьдралыг дүрсэлсэн зургууд бүхий 4300 жилийн настай бунхан илрүүлжээ.

Бунхны ханыг Нил мөрнөөр явж буй хөлөг онгоцнууд, зах дээр худалдаа хийж буй худалдаачид, үр тарианы тээрэм зэрэг эртний Египетийн өдөр тутмын амьдралыг дүрсэлсэн зургаар чимэглэсэн байжээ. Бунхны хананд бичсэн ханзнаас үзвэл Сенеб Неб Аф түүний эхнэр Идет нарын бунхан аж. Сенеб Неб Аф нь хааны ордонд өндөр албан тушаал хашиж байсан бол түүний эхнэр удган байжээ. Тэд МЭӨ 2310-2260 онд Египетийг захирч байсан I Пепи фараонд үйлчилдэг байсан аж. Тухайн үед Египетэд пирамидуудыг барьж байсан хэдий ч хэмжээгээрээ Гизагийн пирамидуудаас бага. Малтлагын ажил дуусаагүй бөгөөд археологичид шарилуудыг одоогоор олоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top