ШӨХТГ: “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт чанар, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж буй хяналт, шалгалт үргэлжилж байна. Өмнө нь зах, өргөтгөсөн худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн мэдээллийг нэгтгэн хүргэсэн билээ.

”Номин” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, ”Дүнжингарав” “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдэд хийсэн хяналт, шалгалтаар бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, үнийн мэдээллийг байршуулаагүй,  хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах ажил зохион байгууллаа.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг  зөрчлийг арилгуулахаар  “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг өнөөдөр хүргүүллээ. 

Мөн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1231 дугаартай зөвлөмжийг хүргүүллээ. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top