ШУУРХАЙ: Киев цахилгаангүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Украины нийслэл Киев хотод цахилгааныг яаралтай тасалсан талаар Украины эрчим хүчний ДТЭК “Киевийн цахилгаан сүлжээ” компаниас мэдэгджээ.

ОХУ-ын зүгээс Украины чухал дэд бүтэц рүү ээлжит дайралтуудыг хийж буйгаас болж цахилгааныг таслах арга хэмжээ авсан байна.

Оросын зүгээс энэ сарын 5-нд Украины цэргийн удирдлага, батлан ​​​​хамгаалах үйлдвэр, түлш, эрчим хүчний цогцолборын систем рүү цохилт хийсэн юм.

Түүнчлэн Харьков, Днепропетровск, Одесс зэрэг мужид агаарын түгшүүр зарлаж, цахилгааныг яаралтайгаар тасалсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top