ФОТО: Монгол бахархал өдөрлөг

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 26

Сонгинохайрхан дүүргийн 78 цэцэрлэгийн хамт олон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд “Монгол бахархал” өдөрлөгийг зохион байгууллаа.

2022-2023 оны хичээлийн жилд 78-р цэцэрлэг нь Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн түүхийн багштай хамтран “Монголын нууц товчоо-Эзэн Чингис хаан” сэдэвт түүх, танин мэдэхүйн хоёр сарын аяныг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд цэцэрлэгийн ажилтан, албан хаагч багш нар сурч, мэдсэн зүйлээ хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан төрт ёсны үнэт өв, уламжлал, Эзэн Богд Чингис хааны суу алдар, аугаа түүхийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хичээл, үйл ажиллагаандаа тусган, өдөрлөгийг зохион байгууллаа.

Ахлах, бэлтгэл, дунд бүлгийн 68 сурагч жүжигчилсэн тоглолтоор Чингис хааны бага, идэр, өтөл насыг дүрслэн үзүүлж, охид ноос савж, хөвгүүд тэмээн жингийн бүжиг бүжиглэн, нэг өдрийг уламжлалт ахуй соёлоороо бахархан өнгөрүүлэв.

Бяхан сурагчдын тоглолтын хувцас, хэрэглэгдэхүүнийг эцэг эх, багш, ажилчид хамтран бүтээсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top