ФОТО: Сонгинохайрхан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэднийг дадлагажуулах, сургах, ажлын байранд зуучлах, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаа өргөжсөөр байна.

 

 

Тухайлбал, саяхан төв талбайд “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээг амжилттай зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн долоон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцлоо.

 

 

“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг 2021 онд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Эрэгтэйчүүдийн хөгжийн төв нь Сургалтын танхим, Модон эдлэл, Алт, мөнгөний дархан, Арьсан эдлэл, Гар урлал явуулах зэрэг сургалтуудыг явуулж байна.

 

 

Харин “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр дундаа хүүхэд харах хүнгүйгээс ажил хийж чадахгүй байгаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, шинээр жижиг, дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуултыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, тус төвийн гишүүд эсгий урлал, Монгол гутал, оёдол, арьсан урлалын сургалтад үнэ төлбөргүй хамрагддаг бөгөөд сургалтын явц өдөр бүр сайжран тус төвийг зорин ирэх эмэгтэйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top