"Итгэл сэтгэлийн гүүр"-ийн Ц.Сувд-Эрдэнэ, "Нэг хүн нэг тоосго" аяны М.Сарнай гэхээр эрхэм уншигч та андахгүй байх. Учир нь тэднийг сайн үйлсийг дэлгэрүүлэгч хэмээх мэдээлэл сошиалаар олонтаа тархаж, санаачилсан аянуудад монголчууд маань маш идэвхитэй оролцож ирсэн. Гэвч энэ хоёр бүсгүй эв түнжин хагаралдсан бололтой. Хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдийг хоол ундтай, орох оронтой болгох "Нэг тоосго нэг аян"-ыг санаачлаад явж байсан ч харин хоёр хоногийн өмнөөс энэ аянаа зогсоох болсноо албан ёсоор зогсоохоо мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор "Итгэл сэтгэл гүүр" ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та яагаад энэ аяныг зогсоох шийдвэр гаргав. Уг нь маш их хичээж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа юм шиг санагдсан л даа?
-Миний ярих хамгийн гол зүйл бол хүүхдүүдээр мөнгө хийж болохгүй гэдгийг л баттай хэлмээр байна. Ард түмнийг хуурч болохгүй. Шударга үнэний төлөө л би энэ бүхнийг хийж байна.
-Тэгэхээр М.Сарнай хүүхдүүдийн нэрийг барьж мөнгө олж байгаа гэсэн үг үү. Өөрөө/Сарнай/ бол энэ хугацаанд аяны мөнгөнд дураараа хүрээгүй, намайг гүтгэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд байгаа л даа?
-Би энэ хүний талаар одоо юу ч ярихыг хүсэхгүй байна. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад өргөдлөө өгчихсөн байгаа.
-Хэзээ, хаана өргөдлөө өгсөн бэ?
-СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өчигдөр өргөдөл гаргаад өгсөн байгаа. Мөн энэ үеэр хандвын аянаас цугларсан 29 сая төгрөгийг баримт, банкны хуулбарын хамт хүргэж өгсөн байгаа. Миний хувьд хүмүүст л тусалж аян зохион байгуулдаг. Мөнгө төгрөгтэй ямар ч хамаагүй. Энэ хугацаанд олон төсөл, аяныг зохион байгуулсан. М.Сарнайд туслах хүсэлтийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд Дэлгэр гэдэг эгч тавьсан. тэгээд л энэ аянд хамтран оролцсон ч өнөөдөр ийм байдалд хүрээд байна.
-Дэлгэр гэж хэн юм бэ. М.Сарнай та хоёр тэр хүнийг л яриад байх юм?
-Бас л нэг сайхан сэтгэлтэй хүн. Энэ удаагийн сайн үйлсийн аянд хамтран оролцож байгаа эмэгтэй. Би үүссэн нөхцөл байдлын талаар хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа дэлгэрэнгүй зүйлийг ярина.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )