Японы 5.2 метр өндөр элсэн цаг “Гиннесийн ном”-д бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Өнгөрсөн амралтын өдөр Японы баруун нутгийн Шиманэ мужийн элсэн музейн элсэн цагийг “Гиннесийн ном”-д бүртгэжээ. “Kyodonews”-ийн мэдээллэснээр, дэлхийн дээд амжилтын номд тус цаг нь “Дэлхийн хамгийн том элсэн цаг” гэсэн үзүүлэлтээр орсон байна.

1991 онд бүтээгдсэн уг элсэн цаг нь 5.2 метр өндөр бөгөөд нэг метр диаметртэй аж. Тонн элс гоожиж дуусахад 365 хоног ордог байна. Түүнээс өмнө АНУ-ын иргэний бүтээсэн 1.06 метр өндөр элсэн цаг дэлхийн хамгийн том элсэн цагт тооцогддог байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top