Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас мэдүүлэг авсны дараа Л.Гансүхийн  өмгөөлөгч Ц.Баасандорж шинжээч нарыг анхан шатны баримтаа дэлгэн үзүүлэхийг хүсэв. Харин шинжээч нар энэхүү баримтаа дэлгэж, асуултад хариулах гэтэл шүүгч Х.Идэр зөвшөөрсөнгүй. Үүний хариуд “Х.Идэр шүүгч та энэ шүүх хурлыг үнэн зөв шүүх эргэлзээ төрж байна. Яг одоо би танаас татгалзаж байна. Энэ шинжээч нарыг үнэн зөв хариулах боломж та олгохгүй байна. Тиймээс Х.Идэр шүүгч танаас татгалзаж байна” гэв.

Харин улсын яллагч, шүүгчийн зөвшөөрөлгүй гарсан тул өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авч өгөхийг хүссэнээр шүүх хурал түр завсарлаад байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.219) 2025 оны 03 сарын 13

Ynendee shydarga shyydeggyi ium bainalee.

1  |  0
zochin(103.26.195.43) 2025 оны 03 сарын 13

emegtei prokyrorig shorond hiigeechee

1  |  0
Top