Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

Дөрөвхөн настай охиноо хэрцгийгээр зодож, хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас товлогдсон байсан билээ.

 Тэгвэл Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд товлогдсон хурал хойшлов.

 Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй байна. Иймд хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргажээ.

 Ингэснээр шүүх хурал энэ сарын 24-ний 10:00 цаг хүртэл хойшиллоо. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top