Гэрчүүд мэдүүлгээсээ буцлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд  гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 Шүүх хуралдааны үйл явцыг хэд, хэдэн телевиз шууд дамжуулж байгаа. Энэ нь олон нийтэд уг хэргийн талаар өөрсдийн дүгнэлтийг хийх эрхийг олгож байна.  

 Тодруулбал, Л.Гансүх нүүрс хөтөлбөрөөс мөнгө завшсан нь үнэн эсэх, уг хэргийн жинхэнэ хохирогч нь хэн болох, эсрэг талын өмгөөлөгчид шүүх хуралдаанд хэрхэн хандаж байгаа зэргийг нээлттэйгээр харж  байна.

 Энэ бүхний эцэст Л.Гансүхийг гэмт хэрэгтэн биш юм байна гэх дүгнэлт хүмүүст төрж эхлэв бололтой. Олон сарын туршид шоронд сууж хөлийнхөө хурууг тайруулах хэмжээнд эрүүл мэндээрээ хохирсон Л.Гансүхийн хэрэг эцэстээ эрүүгийн биш иргэний хэрэг болох нь ч шүүх хуралдааны явцад тодорхой болж байх шиг байна. Одоо шүүх хурлын үйл явцыг зурагтаар шууд үзэж байгаа хүмүүс,хуралдааны явцыг "Жүжиг" хэмээн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч болон шүүгчийн асууж буй асуултад хариулж чадахгүй, ээрч түгдрэх, нэхэмжлэх гаргасан хохирогчид "Хохироогүй, хохирсоноо мэдээгүй, Ичинхорлоогийн гаргасан дүгнэлтээр хохирсоноо мэдсэн" гэх зэргээр мэдүүлэгээсээ буцаж, эргэж тойрч эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top