Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдүүлэг өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр буюу Ийгл телевиз, ТВ-9 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Гурван өдөр үргэлжилж буй шүүх хуралд шүүгдэгч Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нар тайлбар мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчоор оролцож буй “Багануур” ХХК, ТӨХ-ны төлөөлөгч нар ч мэдүүлгээ өгөөд байгаа юм. Ингэхдээ “Багануур” ХХК-ийн ажилтан уг шүүх хуралд хүчээр оролцож байгаагаа мэдүүлсэн билээ.

Харин өнөөдрийн хурал гэрчүүд мэдүүлэг өгснөөр үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгнө. Түүний өгөх мэдүүлэг олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэрбээр өөрт байгаа нотлох баримтуудаа үзүүлэн Л.Гансүхийн гэм буруугүйг тогтоолгоно гэж удаа дараа мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uzeh link bnu(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

uzeh link bn uu

1  |  0
Top