Гамшгаас хамгаалах команд штабын сургалт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг Дорнод аймагт энэ сарын 17-18-ны өдрүүдэд болох гэж байна. Дорнод аймагт 2011 онд зохион байгуулагдаж байсан тус сургалт нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг юм.

Энэ удаагийн сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр удирдан ажиллана. Команд штабын сургалтыг сум орон нутаг, аж ахуй нэгж, албан байгууллагуудын удирдлагуудад хийдгээрээ онцлогтой. Сургалтад Дорнод аймгийн 14 сум, агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцохоор бэлтгэл ажил нь хангагдаад байна.

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд сургалтад оролцох сум, байгууллагууд, аж ахуйн нэгжийн удирдлагууд танхимын сургалтад хамрагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top