Монголын үйлдвэрүүд ОХУ-ын зах зээлд мах экспортлох эрх нээлттэй

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Мал сүрэг нь 70  саяд хүрсэн  манай улс махны экспортоор  уул уурхайн салбараас дутахааргүй хэмжээний орлого олох  боломжтой. Тиймээс энэ жил 64.4  мянган  тонн мах экспортолно гэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ОХУ  манай улсаас хонь, ямааны мах их хэмжээгээр авах сонирхол байгаа бөгөөд Монголын махны 37 үйлдвэрт хойд хөрш рүү  мах нийлүүлэх эрх нээлттэй  гэдгийг   ч тэд хэлж байгаа юм.

Дашрамд дурдахад, ирэх аравдугаар сард  Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн салбарын хурал  Улаанбаатар  хотноо болно. Энэ үеэр  ОХУ-д нийлүүлэх махны экспортын талаар хоёр тал эцэслэн тохирох юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.10.243) 2025 оны 03 сарын 13

Болж байна. Гэхдээ гадаад гаргаад эхлэхээрээ Монголдоо махныхаа үнийг тэнгэрт гаргачихгүй л бол

1  |  0
Top