Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхд холбогдох хэргийн шүүх хурал болох юм. Түүний шүүх хурлыг өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах гэнэ. Учир нь түүний өмгөөлөгч шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт гаргаж түүний хүсэлтийг ийнхүү хүлээн авчээ.

Сэтгэгдэл ( 0 )