Хуурамч дугаартай тээврийн хэрэгсэл жолоодвол 960 мянган төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс олон улсад хэрэгждэг дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн. Гэсэн ч энэ хууль баячуудад үйлчилдэггүй бусад хуулийн жишгээр “дундаж давхарга” хэмээдэг ч үнэндээ ядууст тооцогддог Монгол Улсын иргэдийн 80 хувьд үйлчилж байна. Тодруулбал, мөнгөтэй хүмүүс дугаар нь явдаггүй өдөртөө тааруулан шинэ машин худалдан авч, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цаашлаад автомашины тоог хязгаарлах арга хэмжээнд нэмэр бус нэрмээс болж байна. Харин гарахгүй өдрөө дугаараа сольдог жирийн иргэдэд зориулсан шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр боллоо. Эрх баригчдын баталсан энэ хуулиар хуурамж дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцвол 960 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Түүнчлэн жолоо барих эрхийг 1 жилийн хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Тэгвэл адилхан дугаартай автомашинуудын алийг нь хуурамж болохыг тогтоох шийдвэр энэ шинэ хуульд ороогүй байна. Уг нь аль нэг нь хуурамч байх ёстой. Гэхдээ 10, 20 саяын үнэтэй дугаар давхардуулан олгодог ашигтай бизнесээ замын цагдаагийнхан алдахыг хүсэхгүй л байна. Ямартай ч хуурамч дугаарын асуудлыг ирэх сарын эхнээс цэгцэлж эхлэх гэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(202.21.106.154) 2025 оны 03 сарын 13

зөв зөв бүр ихээр торгосон ч болно.

1  |  0
Top