09.00 цагт Хангарди ордны 14 давхарт дүүрэг, хорооны оршин суугчид хоорондоо танилцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдана.
09.30 цагт: Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг”-ийн барилга барих шав тавих ёслолын үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 48-181 тоот хашаанд болно.
10.30 цагт: БНХАУ-ын Залуу бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч, Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч зэрэг 50 төлөөлөгч Монголын залуучуудын холбооны байранд хүрэлцэн ирнэ.
12.00 цагт Иргэний Зориг Ногоон Нам өөрийн байранд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавьсантай холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:
12.00 цагт УБТЗ-ын шинэ удирдлагуудын хууль бус үйлдэл сургалтыг уландаа гишгэж байгаа талаар Тээврийн дээд сургуулийн багш ажилчдын түр хорооноос мэдээлэл хийнэ.
12.30 цагт БЗД-ийн 13 дугаар хороонд хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаа төдийгүй барилгажилт явуулах Цагаан хуаран консалтинг компани Гэр хорооллын хөгжлийн газартай хамтран иргэдийг хохироож, луйвар хийж байгаа асуудлыг иргэдийн төлөөллүүд баримттайгаар илчлэх хэвлэлийн бага хурал зарлалаа.
18.00 цагт: "Эрүүл амьдрал-ухаалаг сонголт" соён гэгээрүүлэх сурталчилгаа, урлаг соёлын цэнгүүн Яармагийн автобусны эцсийн буудалд болно.

Сэтгэгдэл ( 0 )