Цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс хандив авахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-28-ны хооронд 08.30-17.30 цагийн хооронд болно. Бүртгэлийг эмх, цэгцтэй явуулахыг Нийслэлийн боловсролын газраас дүүргүүдийн боловсролын газарт даалгасан бөгөөд цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх ёстой.

Мөн цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авах ёсгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авахыг сануулж байна.

Хэрвээ цэцэрлэгийн бүртгэл, авлига, хээл хахуультай холбоотой баримттай гомдол байвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.102) 2025 оны 03 сарын 13

за за наадах чинь зүгээр цаас шүү дээ, авахгүй байхгүй шдээ.Цэцэрлэг бол бүр солиорноо.

1  |  0
Top