Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх 9 дүгээр сарын 18-20-ны өдөр авахаар товложээ.

 Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд шалгалтын бүртгэл өнөөдрөөр дуусгавар болж буй аж. Өнгөрсөн  онд Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд заасны дагуу  цахим хэлбэрээр шалгалт авсан бөгөөд 342 хүн шалгалтын босго оноог давжээ. Дашрамд дурдахад,манай улс хуульчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн гэрчилгээг олгох ажлыг 2004 оноос эхлүүлжээ. Түүнчлэн  2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар дээрх шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top