Сондгой тоогоор төгссөн бол ням гаригт зорчино

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 13

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, нягтрал ихэсдэг.

Үүнийг зохицуулах зорилгоор есдүгээр сарын 1-ээс өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гариг буюу наймдугаар сарын 22, 23, 29, 30-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Ингэснээр бямба гаригуудад улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин явах бол сондгой тоогоор төгссөн нь ням гаригт зорчино.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top