Хүүхдээ хөтөлж зам гарахгүй бол торгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

Сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны хоёр хүүхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн осолд өртсөн байна. Тэдний хоёр нь зам тээврийн хөдөлгөөнд явганаар оролцож байгаад гэмтжээ.

Ирэх есдүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар заасан байна. Үүнд эцэг эх, асран хамгаалагчдыг 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг заасан бөгөөд хэрвээ энэ заалтыг зөрчсөнөөс хүүхэд нь бэртэж, гэмтвэл эцэг эх, асран хамгаалагчдыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар болжээ.

Сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны хоёр хүүхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн осолд өртсөн байна. Тэдний хоёр нь зам тээврийн хөдөлгөөнд явганаар оролцож байгаад гэмтжээ.

Ирэх есдүгээр сарын 01-ээс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар заасан байна.

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих:

54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. - See more at: http://www.wikimon.mn/content/63111.shtml#sthash.q8XmAa0v.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top