Улаанбаатарт 32 хэм, бороо орохгүй, багавтар үүлтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 10

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар ямар байхыг танилцуулья.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(190.73.122.115) 2025 оны 03 сарын 13

You”re on top of the game. Thanks for shnarig.

1  |  0
Top